🏋️‍♀️ӨСВӨР ЗАЛУУЧУУДЫН ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН УАШТ ДАРХАН ХОТНОО ЭХЭЛЛЭЭ 🇲🇳Монголын хүндийг өргөлтийн холбооны 70 жилийн ой, Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын ивээл дор “Хүндийн өргөлтийн өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 18,19-ний өдрүүдэд Дархан хотноо зохион байгуулагдаж байна. 🏆Тэмцээнд Баян-Өлгий, Хөвсгөл, Хэнтий, Улаанбаатар, Орхон, Дархан-Уул зэрэг аймгаас 18 багийн тамирчид оролцож байна. Түрүүлсэн тамирчдад “Ташкент-2026” өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг олгоно. 🤝Тэмцээнийг Аймгийн ЗДТГ, БТСГ, Монголын хүндийн өргөлтийн холбоо хамтран зохион байгуулж, ОУХӨХ дүрмийн дагуу олон улсын 19 шүүгч ажиллаж байна. Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдад амжилт хүсье. Спорт бол ёс зүй, спорт бол хариуцлага, спорт бол хөдөлмөр.

Facebook дээр үзэх →