ДАРХАН-УУЛ АЙМАГ ХОНГОР СУМЫН ЗАСАГ ДАРГА
ЗАСАГ ДАРГА
Наянтайн ГАНБААТАР
/Дархан-Уул аймаг Хонгор сумын Засаг дарга/
📧 nayantai.ganbaatar@gmail.com
📞 Ажлын утас: 7570-1818
📞 Гар утас: 976 - 99616177
Томилогдсон огноо: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01-Б/36 дугаар захирамжаар томилогдсон.
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт Хонгор сумынхаа иргэд, малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Хонгор сумын Засаг даргын Тамгын газар нь төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан иргэдийнхээ ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сумынхаа тогтвортой хөгжлийг хангахын төлөө ажиллаж байна.
Та бүхний идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа бол сумын хөгжил дэвшлийн үнэт хүч юм. Бүтээсэн бүхнээ хамтдаа хайрлан хамгаалж, Хонгор сумаа улам өнгө үзэмжтэй, хөгжилтэй, сайхан нутаг болгон хөгжүүлэх үйлсэд хамтран зүтгэхийг уриалж байна.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.