Иргэдэд үзүүлэх үйлчилгээ
Өдөрлөгийн үеэр иргэдэд төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос, шуурхай хүргэх бөгөөд дараах үйлчилгээнүүдийг авч, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой.
- Малын тоо толгойн албан татвар төлөлттэй холбоотой мэдээлэл, үйлчилгээ;
- Малчин иргэдэд хадлан бэлтгэх гэрээ байгуулах үйлчилгээ;
- 1 дүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл;
- Цэцэрлэгийн бүртгэл;
- Төрийн байгууллагуудын чиг үүргийн хүрээнд үзүүлэх мэдээлэл, зөвлөгөө, бусад төрийн үйлчилгээ.
Хадлан бэлтгэх гэрээ байгуулах малчин иргэд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн ирэх шаардлагатай.
Малчин, иргэд Та бүхнийг өдөрлөгт идэвхтэй оролцож, төрийн үйлчилгээг ойр, шуурхай авахын зэрэгцээ өөрт хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос авахыг урьж байна.
ХОНГОР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР